МЗХ гишүүдээ вакуумжуулсан сургалтад хамруулна

2015 оны 09 сарын 17

Монголын Залуучуудын Холбооноос Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүдээ вакуумжуулсан сургалтад хамруулахаар болжээ.

МЗХ нь 12 жил завсарласан V их хурлаа өнгөрөгч гуравдугаар сарын 28–нд хуралдуулж,  үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, их хурлаас хурлын хооронд эрх барих дээд байгууллага болох Үндсэний залуучуудын зөвлөлийг  байгуулан анхдугуур хурлаараа  нийт 399 гишүүдийнхээ бүрэн эрхийг баталгаажуулж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн.  

Тэгвэл энэ удаад бүтцийн байгууллагын гишүүд, тэргүүлэгчдийн багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хошуучлагч залуу” вакуумжуулсан сургалтыг зохион байгуулахаар болжээ. Уг сургалт энэ сарын 19, 20-нд “Найрамдал” төвд болох бөгөөд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд, залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороодын тэргүүлэгч гишүүд, 9 дүүргийн Залуучуудын Холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын Холбоо гээд өргөн бүрэлдэхүүнийг хамруулах гэнэ.

Сургалтын хөтөлбөрт “Манлайлагчийн сэтгэл зүй ба инээмсэглэл”, “Албан бичиг боловсруулахад анхаарах зүйлс” зэрэг сургалтаас гадна оюун ухаан, спортын уралдаан тэмцээн уралдаан зохион байгуулах аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД