Солонгосын цэцэрлэгүүдийн холбоотой хамтарч ажиллана

2015 оны 09 сарын 16

Манай улсад энэ хичээлийн жилд 200 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаагаас 20 мянга гаруй нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Тэгвэл эдгээр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоо үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор БНСУ-ын “Цэцэрлэгүүдийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа өргөжиж, хүүхдийн хүмүүжил, боловсролын бодлогод сайнаар нөлөөлөх  боломж бүрдэх юм  байна.

БНСУ-д сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллагууд үндсэн хоёр чиглэлээр ажилладаг байна. Тухайлбал  өглөөнөөс орой болтол 0-6 настай хүүхдийг асарч, хөгжүүлдэг бол, үдээс өмнө 3-6 настай хүүхдэд боловсрол олгох чиглэлээр цэцэрлэгт хамруулдаг ажээ. Энэ талаар БНСУ-ын “Цэцэрлэгүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч И Гён Жа “Улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил цэцэрлэгээс эхэлдэг. Тиймээс цэцэрлэгээр дамжуулаад хүүхдийн боловсрол болон  ирээдүйд яаж нөлөөлөх, яаж зөв хүн болгон төлөвшүүлэх талаар бид санал солилцлоо.  Мөн боловролын бодлогын менежментийг сайжруулах, удирдах ажилтныг чадавхижуулах,  сургалт хийх,  нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД