Марк Цукерберг: “Фэйсбүүк” хуудас “dislike” товчлууртай болно

2015 оны 09 сарын 16

“Фэйсбүүк”-ийг санаачлагч  Марк Цукерберг  удахгүй “dislike” товчлууртай болно гэж хэлжээ.

АНУ-ын Калифорни муж улсын Менло-Парк хотод  “Фэйсбүүк” компанийн төв байранд болсон “Асуулт ба хариулт” нээлттэй хуралдааны үеэр өдгөө 31 настай Цукерберг хэлэхдээ,  “Энэ товчлуур нь хүмүүс бусдад өөрийн бодлоо ойлгуулж, санаагаа илэрхийлэх нэг арга зам болно” гэжээ.

2009 онд “like” товчлууртай болсноос хойш “dislike” товчлууртай болох хүсэлтийг хэрэглэгчдийн зарим нь удаа дараа гаргаж байжээ.

“Хүмүүс “dislike” товчлууртай болохыг олон жил хүссэн” гэж Цукерберг хэлсэн байна.

ЭХ сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД