Геодези зураг зуйн экспедицийг татан буулгалаа

2015 оны 09 сарын 15

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар үйл ажиллагаа нь зогссон “Геодези зураг зуйн экспедиц”-ийг өнөөдрөөр тасалбар болгон татан буулгалаа.

Тус экспедиц нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд байгууллагын бичиг баримтыг архивын тасагт шилжүүлж, “Геодези зураг зуйн экспедиц”-ийн хөрөнгөд бүртгэлтэй актлах, үнэ тогтоон худалдах хөрөнгө, шилжүүлэх хөрөнгийг хэлэлцэн баталж, актлах, дуудлага худалдаагаар худалдах, шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД