Ил задгай авто машин зарж байгаа газруудыг хаана

2015 оны 09 сарын 15

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Нийслэлд авто машин худалдан борлуулдаг задгай цэг 200 орчим байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. 10 дугаар сарын 1-нээс эхлэн ил задгай авто машин, дагалдах хэрэгсэл зарж байгаа газруудыг хаахаар шийдвэрлэсэн юм. 

Иймд эдгээр газрыг нэг дор төвлөрүүлэхэд хангалттай зай талбай, үйлчилгээний төвлөрсөн цэгүүдийг байгуулаад байна гэж “Авто худалдааны цогцолбор” үйлдвэрийн газрын дарга н.Байдраг ярилаа.

Нийт 6 мянга гаруй зогсоол бүхий 30 га газарт цогцолборын бүтээн байгуулалт хийжээ. Зогсоолын барилгын ажил бүрэн дуусч талбайн гэрэлтүүлэг, зогсоолын тэмдэг, цагаан шугам, дугаарлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Тус цогцолборт “Авто тээврийн үндэсний төв”-ийн салбар, даатгал, улсын дугаарын үйлдвэр зэргийг байршуулах юм. Авто машин, түүний дагалдах хэрэгслийг нэг цэгт худалдсанаар хотын түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.143 Хаах хэрэгтэй. Ер нь сая гаруй хуний эрэх ашиг 20-30 мянган хунээс болж хохирох есгуй шуу дээ. Хууль ес сахуулах гэхээр хуний эрх ардичилал яарид бдаг малнуудыг шиитгэх хэрэгтэй ардичилал хуний эрх бол олонх олонхын эрх ашиг ба уу гэхээс цоонхын эрх гэж бх есгуй олнхын эрх ашиг бол. Монголын ирээдуй монгол хун хогжих соеолжих монгол улс оршин толгтнохын эх ундэс
202.131.231.115 Пөөх, Одоо тэгээд Драгоны тэндхийн уулзвар таг болохнээ дээ. Албаны хэн гэдэг их мэдэх нь тэгээд хэлчихвээ аан