Шар хантаазтанууд нийтийн эзэмшлийн сандлуудыг будаж байна

2015 оны 09 сарын 15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө,  Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу  цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна.

Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт 68 нийтийн эзэмшлийн сандлыг будаж, түүвэр цэвэрлэгээг хийв. Цэвэрлэгээнд  260 гаруй шар хантаазтан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс газар дээр нь очиж, ажлыг нь шалган үүрэг даалгавар өгч байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 hubantsar sandluudiig bairluulbal budna gej hurungu mungu urehgui bas tsag hugatsaa hemne.