”Төлбөрийн картын эрсдлийн Олон улсын зөвлөлгөөн-2015” болно

2015 оны 09 сарын 09

Монголбанкнаас төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор маргааш  "Төлбөрийн картын эрсдлийн Олон улсын зөвлөлгөөн-2015"-ыг  зохион байгуулах гэж байна.

Зөвлөлгөөнийг  Монголбанк, Монголын Банкны Холбоо, арилжааны  банкууд болон олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулах аж.  Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрнэ хэмээн зохион байгуулагчид нь ярилаа.

Энэ үеэр  танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр зэрэг явах аж. Мөн бодлого тодорхойлогчид болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцож хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД