Ховдын хамгийн том тарвас 14,8 кг

2015 оны 09 сарын 09

Ховд аймгийн  Буянт сумын 90 жилийн ойн баяр наадамаар нутгийн тариаланчдын хамгийн  том тарвасыг  шалгаруулахад хамгийн том 14,8 кг жин татжээ.

Буянт сумынхан жил бүр ургацын баяраа хийж хамгийн том тарвас, мөн хүнсний төрөл бүрийн ногоог шалгаруулдаг аж. Өмнөх жилүүдэд хамгийн том тарвас 18 кг жин татаж байсан удаа ч бий гэнэ. Ногоочид жил жилийн ургацын баярт хамгийн том тарвас тарьснаа үзүүлэх гэж тарвасаа өөрөөсөө харамлан хамгаалж, арчилж бөөцийлдэг юм билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД