Азийн хүүхдийн спортын наадмаас алтан медаль хүртлээ

2015 оны 09 сарын 09

Азийн хүүхдийн спортын “Монгол туургатан”-ны их наадамд Өмнөговь аймгийн өсвөрийн хөнгөн атлетикч Б.Ганжав гүйлтийн 4:400 метрийн төрөлд алтан медаль хүртжээ.

 Б.Ганжав энэ спортоор 3 дахь жилдээ Хадбаатар багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-д болсон “Монгол туургатан” наадмаас мөн энэ төрлөөрөө мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн Монголын хамгийн хурдан гүйгч хүүхдээр тодорч, 3 удаа хүрэл медалийн эзэн болж байсан олон амжилтуудыг үзүүлсэн байна.

2 жилд 1 удаа болдог уг наадам 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөнгөн атлетик, гимнастик зэрэг олон төрлөөр аймаг, хотуудаас шалгарсан 120-иод тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД