Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд БНСУ-ын зөвлөхүүд ажиллана

2015 оны 09 сарын 08

БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр Korea Gas Safety Корпораци “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийн хүрээнд метан хийн хангамжийн чиглэлээр БНСУ-ын зөвлөхүүд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажиллах бөгөөд мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Монгол инженерүүдийн мэдлэгийн чадамжийг дээшлүүлэх болон салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай  зөвлөмжүүдийг гаргах юм.

“Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн гүйцэтгэх захирал Жан Сик Пак нар 2015 оны есдүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД