Гишүүдийн 90.9 хувь нь Г.Баярсайханыг дэмжлээ

2015 оны 09 сарын 08

Сайд нарын асуудлыг хэлэлцэх байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв.
 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД