Шалгалт авахгүй жолоодох эрх сэргээж байна

2015 оны 09 сарын 08

Өнгөрсөн сард батлагдсан “Хууль тогтоомж зөрчин захиргааны зөрчил гаргасан болон, шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө Захиргааны зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Өчигдөрөөс эхлэн жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн хүн эрхээ сэргээлгээд байгаа вэ?

 -Жолоодох эрхээ хасуулсан 82000 иргэн эрхээ сэргээлгэх боломжтой байгаа бөгөөд уг ажил энэ долоо хоногоос эхэлж байна. Өчигдөр гэхэд Лицензийн төвд 1000 гаруй жолооч хандаж жолоодох эрхээ сэргээлгэсэн байна. Жолоодох эрх сэргээх ажилд ямар нэг хугацаа заагаагүй учраас иргэд заавал энэ долоо хоногт багтах гэж дараалал үүсгэх шаардлагагүй.  Мөн жолоочиын шалгалт авахгүй байгаа.

-Хөдөө орон нутгийн эрхээ хасуулсан хүмүүс хаана хандах вэ?

-Тухайн орон нутгийнхаа Цагдаагийн байгууллагад хандана.

-Эрхээ сэргээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Эрхээ хасуулсан иргэн өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Лицензийн төвөөс лавлагаа аваад, өргөдөл бичиж хүсэлт гаргана. Жолооны үнэмлэх нь байхгүй тохиолдолд 12500 төгрөгийг “Төрийн банк”-ны 900012408 дансанд тушааж, үнэмлэхээ шинээр хэвлүүлнэ. Үнэмлэх гарах хүртэлх хугацаанд 3 сарын хүчинтэй тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгож байгаа.

-Хэдээс хэдэн цагийн хооронд ажиллаж байгаа вэ?

- Уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 08 цагаас 20 цаг хүртэл үйлчилж байна.

-Жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргаж торгуулдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Улсын Лицензийн төвд бүртгэлтэй 1 сая гаруй жолооч бий. Долоодугаар сарын 2-ноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын дийлэнх нь согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй. Өнгөрсөн сарын судалгаанаас харахад Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их хүн жолоодох эрхээ хасуулж, үнэмлэхээ хураалгасан. Харин Замын хөдөлгөөний шинэ хууль гарснаас хойш зөрчил харьцангуй багасаад байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.161.4 Одооо хэрэгжэж бга юм болвуу
103.26.195.204 oo ystoi ih bayarlaj bna thanks
103.229.122.45 Bi bol ih l bayarlaj bna
103.229.122.45 Хаан очихууу
  • 2019 оны 07 сарын 10