Хуулийн байгууллагууд иргэдэд нээлттэй ажиллаж байна

2015 оны 09 сарын 08

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх зорилготой “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.

 Цагдаагийн ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг энэ үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв оролцож байгаа юм.

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.

2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдах юм байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн яам, Хамтран зохион байгуулагчаар Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар оролцож байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД