Монголд хагалгаа хийлгэх боломжгүй байсан 30 өвчтөнд мэс засал хийнэ

2015 оны 09 сарын 07

АНУ-аас сайн дурын эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт долоо хоногийн турш ажиллахаар иржээ.

Тэд бөөр, давсагны хорт хавдартай, Монголд хагалгаа хийлгэх боломжгүй байсан 30 өвчтөнд мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 12 хагалгааг амжилттай хийгээд байгаа аж.

Монголчуудын түгээмэл өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тэргүүлэх шалтгаан нь бөөрний эмгэг байдаг. Улсын хэмжээнд хийгддэг бөөрний мэс заслыг 100 хувь нэгдүгээр эмнэлэг дагнан гүйцэтгэдэг гэж болно. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд энэ төрлийн 1900 орчим хагалгаа хийжээ. 

Түүнчлэн өнгөрсөн жил нэгдүгээр эмнэлэг 80 хүнд бөөрний хавдрын, 70 хүнд давсагны хавдрын хагалгаа хийсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД