НАСА сансрын нисгэгчдээ 2025 онд солир дээр буулгах гэнэ

2015 оны 09 сарын 07

НАСА сансрын нисгэгчдээ 2025 онд солир дээр буулгахаар төлөвлөж байна гэж тус байгууллагын захирлын туслах Роберт Лайтфут мэдээлжээ.

Тус байгууллагын захирлын туслах Роберт Лайтфут хэлэхдээ "Солирын хэлтэрхийг Сарны тойрог замд оруулсны дараа сансрын нисгэгчдийг буулгах юм. Дээрх ажиллагааг явуулахад сансрын жолоодлогот “Орион” хөлгийг ашиглана. Уг хөлөг анхныхаа туршилтын нислэгийг өнгөрсөн онд үйлдсэн. “Солирын төсөл”-д хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хувилбарыг НАСА-гийн мэргэжилтнүүд боловсруулсан" гэжээ.

Америкийн мэргэжилтнүүд солирыг бүтнээр нь сар орчмын тойрог замд оруулах санаанаасаа татгалзаж, харин хэлтэрхийг нь эсвэл гадаргуун дээр нь байдаг асар том бул чулууг оруулахаар шийджээ.

Үүний тулд шинжээчдийн сонгосон солир руу 2020 оны 12 дугаар сард автомат аппарат илгээнэ. Энэ аппарат нь тэнгэрийн биетийн хэлтэрхийг тусгай урхиар татан авч, дараа нь дэлхийн дагуулын тойрог замд оруулах ёстой байна. Үүнээс 5 жилийн дараа сансрын нисгэгчид “Орион” хөлгөөр солир руу нисэх ажээ.

1.25 тэрбум долларын өртөг бүхий дээрх төсөл нь хүн төрөлхтний Улаан нүдэн гараг руу 2030-аад оны үед хийх анхны аяллын бэлтгэл ажилд чухал үе шат болно хэмээн НАСА-гийн мэргэжилтнүүд найдаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД