Багануур дүүрэгт унадаг дугуйгаар хүрэх боломжтой болно

2015 оны 09 сарын 07

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэг дугуйн замтай болж байна.

Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Багануур дүүргийг дугуйн замтай болгох зорилт тавьсан.

Тодруулбал Монголын Залуучуудын холбооны санаачилгаар тус дүүргийн 2, 4, 5-р хороонд барьж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, оршин суугчид нь унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэж байна.

Дээрх гурван хорооны нутаг дэвсгэрт нийт 6.4 км авто зам, 5.2 км дугуйн зам барих бөгөөд замын нийт өргөн нь 17 м юм.

Үүнээс авто замын өргөн нь 7 м, 2.4 м нь явган зам, 2 талдаа 2 м бүхий ногоон байгууламж, 2 м-ийн өргөнтэй дугуйн замтай байхаар зураг төсөл хийжээ.

 Одоогоор зам барилгын ажил ид өрнөж байгаа ба ирэх 11 дүгээр сард  дуусах гэнэ. Ирэх жил Багануурын уурхай хүртэлх 6 километр газар унадаг дугуйн зам нэмж барихаар зураг төсөл нь хийсэн байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД