Сансарын тунелийн ханыг мэргэжлийн уран зураачид гоёжээ

2015 оны 09 сарын 07

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  Жуулчин, Төмөрчин, Энэбиш, Л.Лааган, Баруун Сэлбэ, Залуус, Барилгачин, Эрхүүгийн гудамжуудуудад  явган хүний зам засвар, нөхөн  сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

 Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, Үйлдвэрчний гудамж,  болон Дуурийн театрын өмнөх талбай , Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн орчмын явган хүний зам  зэрэг нийт  6 160 м2 талбайг хатуу хучилттай болгожээ.

 Түүнчлэн  хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сансарын тунелийн ханыг мэргэжлийн уран зураачид уран зургаар гоёсон бол Чингисийн талбайд таван хошуу мал бүхий цэцгэн байгууламж хийсэн байна

Шинээр хийсэн ногоон байгууламжид гүйцэтгэгч байгууллагууд нь хаягаа байршуулдаг болсон бөгөөд энэ нь ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг  сайжруулахад чухал ач холбогдолтой аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Haltar hana baisanaas uran buteelchidiin buteeluud baibal uzej harah yumtai saihan baina. Amjilt husie.