Тайландад солир унасан байж болзошгүй

2015 оны 09 сарын 07

Дөнгөж саяхан Тайландын нийслэл Бангкок хотын орчин суугчид үл мэдэгдэх том объект тэнгэрт цагаан утаа татуулан нисэхийг харжээ.

Алга болохынхоо өмнө уг биет задарсан боловч дэлбэрэх чимээ гараагүй байна.

Телевизийн "Тай Пи-Би-Эс" сувгийн мэдээлж буйгаар, Тайландын нийслэл хотын оршин суугчид солир унасныг харсан байж магадгүй. Солир унасан эсэхийг одоогоор нотлоогүй байна. Гэхдээ Бангкок хотоос 200 км зайтай газар оршдог хөрш Канчанабури мужийн оршин суугчид ч бас тэнгэрийн биетийг харж, дэлбэрэх чимээ сонссон" гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД