30 цамц давхарлаж өмссөнтэй тэнцэхүйц их ноостой хонь олжээ

2015 оны 09 сарын 04

Австралийн хөдөө талаас олдсон, хэт их ноостой хонь “нэг хониноос хамгийн их ноос гарсан” гэсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож магадгүй.

 

Энэ хониноос 40 кг ноос гарчээ

 

Хонийг тус улсын нийслэл Канберра хотын захаас энэ долоо хоногийн лхагва гарагт явган аялагчид олж харан мэдээлэл өгснөөр амьтан хамгаалах буяны байгууллагынхан аварсан байна.

 

Хонь ноосныхоо жинд түүртэн арайхийн явж байжээ

 

Хонийг өчигдөр мэргэжлийн хонь ноослогч ноосолжээ. Энэ хонь 30 цамц давхарлаж өмссөнтэй тэнцэхүйц их ноостой байсан аж.

Ноослогчийн хэлснээр, хонь зургаа орчим настай бөгөөд урьд өмнө нь огт ноослуулж байгаагүй байж магадгүй.

Хамгийн их ноос гарсан гэсэн дэлхийн дээд амжилт одоогоор 27 кг гэнэ. 2004 онд Шинэ-Зеландаас олдсон хониноос 27 кг ноолуур гарч байсан байна.

40 кг ноостой байсан хонийг аварсан буяны байгууллага дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номын албаны хүмүүст хандахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-australia-34135805

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД