Билл Гейтс 79.6 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй

2015 оны 08 сарын 06

Америкийн “Forbes” сэтгүүлийн IT-салбарын хамгийн баян 100 хүний жагсаалтыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс тэргүүлжээ.

Дэлхийн хамгийн баян хүнээр мөн тодорсон өдгөө 59 настай Гейтсийн хөрөнгө одоогоор 79.6 тэрбум доллароор хэмжигдэж байна.

Дээрх жагсаалтын хоёрдугаарт компьютерын программ хангамж үйлдвэрлэгч “Oracle” компанийг үндэслэгч Ларри Эллисон бичигджээ. Өдгөө 70 настай тэрбээр 50 тэрбум долларын хөрөнгөтэй аж. Гуравдугаарт, томоохон онлайн дэлгүүр “Amazon”-ы  эзэн, 51 настай Жефф Безос 47.8 тэрбум долларын хөрөнгөөрөө оржээ.

Түүний дараа “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч 31 настай Марк Цукерберг орсон байна. Цукербергийн хөрөнгө 41.2 тэрбум доллароор үнэлэгджээ. Мэдээллийн технологийн салбарын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын тавдугаарт, Америкийн “Google” корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг болох 42 настай Ларри Пейж бичигджээ. Тэрбээр 33.4 тэрбум долларын хөрөнгөтэй байна.

Жагсаалтад багтсан нийт 51 бизнес эрхлэгч АНУ-аас гаралтай хүмүүс аж.

IT-салбарын хамгийн баян 100 хүний нийт хөрөнгө 842.9 тэрбум доллароор үнэлэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД