Хоёр монгол залуу Солонгост цагийн ажил хийж байгаад амиа алджээ

2015 оны 08 сарын 05

Монгол Улсын иргэн О болон Ц хэмээх хоёр залуу энэ сарын 04-нд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдон амиа алдсан тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгджээ.

Гадаад хэргийн яамнаас энэ талаар тодруулахад, Талийгаач О, Ц нар БНСУ-д жуулчны 3 сарын визээр очсон бөгөөд цагийн ажил хийдэг байсан юм билээ. Бид ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ-руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр О- гийн ар гэрийнхэн БНСУ-руу явсан. Харин Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД