Д.Баттулга: Маш том бүтээн байгуулалтыг хийж чадлаа

2015 оны 08 сарын 05

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Зайсангийн гүүрэнд наадмын өмнөхөн усан хөшиг хийсэн. Араас нь Арслантай гүүрэнд ийм хөшиг хийснээ сүр дуулиантайгаар зарлаж, нийслэлийн удирдлагууд тууз хайчилсан боловч 70 саяын үнэтэй усан хөшиг долоо хонолгүй эвдэрч, турбаных нь хоолой салсан. Тэгвэл өнөөдөр тэд дахин нэг тууз хайчиллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь нийслэлийн дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг Ф600/500 болгон өргөтгөх байсан аж.

Энэ ажлын гуравдугаар үе шат болох Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх шугам хоолой өргөтгөх ажил долдугаар сарын 13-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 14-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусгаж, өнөөдөр төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг бүрэн хэмжээгээр нь нээлээ. 

Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга: Улсын Драмын эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулж байсан түүхтэй. Тэгвэл 30 гаруй жилийн дараа дулааны шугамын ачааллыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж, шинэчиллээ. Дулааны шугам хоолой өвлийн ид ачааллын үеэр цоорвол хот хөлдөнө. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр аюулыг зайлууллаа. Хотын төвийн шугамыг шинэчлэн барьснаар төвийн дулаан хангамж, дулаан нэвтрэх чадвар эрс сайжирна. Төлөвлөсөн хугацаанаас өмнө хийж гүйцэтгэсэн “Хангилцаг “, “Энерго”, “Гандирс” ХХК-д баяр хүргэе. Маш том бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Мөн зам хаах хугацаанд ганц ч гомдол гаргаагүй нийслэлчүүддээ баярлалаа” гэсэн юм.

Гэвч баярлах болоогүй, ажлын үр дүнг харах эрт байна. Арслантай гүүрний Усан хөшгийг хийж гүйцэтгэсэн “Хан-Урсгал” компанийнхан “Нийслэлийн удирдлагууд нээлтээ хий гэсэн тушаал өгсөн учраас бүрэн гүйцэд хийж дуусгаагүй байхдаа ашиглалтад оруулсан” хэмээн үр дүнгүй ажлынхаа талаар тайлагнасан. Тиймээс тууз хайчилж, нээлт хийхэд нь нууцхан хардлага төрсөөр байгааг нуух юун.

Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх гурван үе шаттайгаар хааж, зам засварын, шугам хоолой солих, өргөтгөн шинэчилсэн энэхүү ажлыг нийт 12.6 тэрбум төгрөгөөр хийжээ.

Хангилцаг” компанийн ерөнхий инженер Н.Эрдэнэхүү: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 7-ноос хааж, шинэчлэл өргөтгөлийн ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ч зураг төсөл, бэлтгэл ажил маш сайн байсан учраас хугацаанаасаа өмнө буюу зургаадугаар сарын 21-нд дуусгасан бол Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүрийн уулзвар хүртэлх шугам хоолой шинэчлэлийн ажил болон өнөөдөр нээж буй Баруун дөрвөн зам хүртэлх ажлыг мөн л хугацаанаас нь өмнө хийж дуусгасандаа баяртай байна. Дулааны шугамын насжилт 30-35 жил байдаг. Энэ шугам 30 жилийг даана. Шугам солихдоо хуучин ус зайлуулах хоолойг шинэчилсэн. 3 А,Б,В гол шугамыг   өргөтгөн шинэчилснээр хотын төв орчмын айлуудын дулаан хангамж нэмэгдэхээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбар болох Дэнжийн 1000 орчмыг мөн дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Мөн замын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр эл ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн “Хангилцаг” ХХК-ийн гагнуурчин О.Жамъян, инженер Н.Эрдэнэхүү, Б.Гансүх нарыг, Захирагчийн Жуух бичиг, мөнгөн шагналаар Д.Дэлгэржаргал нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Харин одоо энэ бүтээн байгуулалтын үр дүнг нийслэлчүүд харах л үлдлээ.

Гэрэл зургийг Э.Харцага

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.27.242 Niisleliin ursgal ajiliig hiicheed svr duulian bolood shaagaad. Ene iig odoo tgeed tom bvteen baiguulalt gj nerleh ym bol busad tom bvteen baiguulaltiig yu gj duudah we? Muusain alialgchid. Tuuz muuz haichilaad vnen hudlaa garuud shvvde
172.56.9.36 Huuchirsan hooloig zasaj shinejleh, tordoj baih chin hiih yostoi l ajiluudiin 1, buteen baiguulalt gdg chin shaal oor yum bizd.
43.242.243.169 Amjilt uragshaa
37.220.133.161 Heltei amtai ch hiisen ajil ih baina. Tsaashdiin ajild ulam ih amjilt husie.