Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр хаана

2015 оны 08 сарын 05

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд  “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг 2015 оны 7 дугаар сарын 30-ны 23 цагаас 8 дугаар сарын 05-ны 06 цаг хүртэл хаахаар төлөвлөн иргэдэд энэ талаар урьдчилан мэдээлэл хүргэсэн.

Гэвч иргэдийн зүгээс зам хаах хугацааг хойшлуулах санал гаргаж, зарим иргэн зам барилгын ажилд саад болсон тул дээрх хугацаанд замыг хаагаагүй ажээ.

 Их хайрхан амралтаас Монгол шилтгээн хүртэлх нэг км замыг энэ сарын 5-нд буюу өнөөдөр 23 цагаас наймдугаар сарын 10-ны 07  цаг хүртэл хаах болсныг мэдэгдье.
Тус замын трассын дагууд байрлах гүүрүүдийн орчим гуу жалгатай, зам дагуу айлын хашаа, байшин шахаж байрласан, холбооны болон цахилгааны шонгууд эмх замбараагүй байрласан, гудамжууд зохион байгуулалт муутай нарийхан тул машины сөрөг хөдөлгөөнтэй нэвтрэх, түр зам гаргах боломжгүй байгаа юм. Зам барилгын ажлыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй бүрэн хааж хийх шаардлагатай бөгөөд иргэд дээрх нөхцөл байдлыг ойлгохыг хүсье.
Нийслэлийн Авто замын газраас Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар болон нийслэлийн тээврийн газартай газар дээр нь зөвшилцсөний үндсэн дээр замыг хэсэгчлэн бүрэн хааж автобусыг богино эргэлтээр явуулахаар  шийдсэн юм.  Зам барилгын ажлын үед иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс  нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчилнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД