”Single Ladies-2” киног Солонгос зурагчинтай хамтарч хийнэ

2015 оны 08 сарын 02

"U фильм" уран бүтээлийн нэгдлээс "Single Ladies" киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтаа эхлүүлжээ.

90 минутын хугацаатай инээдмийн энэхүү киноны зохиолч найруулагчаар А.Миеэгомбо ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын рекламны ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олсон зураглаач Жан Юу Жинтэй хамтран ажиллаж байна. Киноны гол дүрийг жүжигчин Г.Ундармаа, О.Дөлгөөн, А.Туяа нар дахин бүтээж байгаа аж.

"Зураглаач Жан Юу Жин БНСУ-аас хоёр контейнер багаж хэрэгсэлтэйгээ ирсэн. Энэ удаагийн кино маань хамгийн сүүлийн үеийн камераар авах учраас өнгө төрх нь онцгой байна гэж бодож байна" хэмээн уран бүтээлчид нь ярилаа.

2013 онд олны хүртээл болсон “Single Ladies" буюу “Ганц бие бүсгүйчүүд” кино нь 257 сая төгрөгийн орлого олж байв. Ийнхүү тус киноны хоёрдугаар анги энэ намар олны хүртээл болох нь. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД