Хятад улсад 2022 оны өвлийн олимп болно

2015 оны 08 сарын 02

Олон улсын олимпын хороо 2022 оны өвлийн олимын наадмыг зохион байгуулах хотоор Хятад улсын нийслэл Бээжин хотыг сонголоо.

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо ОУОХ-ны гишүүд өчигдөр хуралдах үеэрээ санал хураалт явуулан Бээжинг сонгосон байна. Бээжин нь Казахстаны Алматы хоттой өрсөлдсөн юм.

Ингэснээр Хятадын нийслэл Бээжин нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулагчаар сонгогдсон дэлхийн анхны хот болж байна.

Мөн энэ нь 1994 оноос хойш өвлийн олимпын наадам хоёр дараалан нэг бүс нутагт болох гэж байгаа анхны тохиолдол юм.

2018 оны өвлийн олимпын наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотод болно.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД