Солонгост гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ

2015 оны 08 сарын 01

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын 5-нд буюу ирэх лхагва гарагт эхэлж гурав хоног үргэлжилнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой. Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангасан байх ёстой.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.43 Sain bna uu. Hudulmur uilchilgee, sudalgaa, medeelliin undesnii tuv ni hna bdag we?
150.129.141.96 Haana burtguuleh we
150.129.141.96 Haana burtguuleh we