Биеийн тамирын дасгалыг орлох эм бүтээжээ

2015 оны 07 сарын 31

Их Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд хүний биед биеийн тамирын дасгал хийсний дараа бий болдог нөлөөллийг орлох эм бүтээснээ зарлалаа.

Судлаачид хүний эд эсийг бүх эрчим хүчээ зарцуулсан гэж “бодоход” хүргэдэг молекулыг синтезийн аргаар гаргаж авсан байна.

Шинэ эмийн үр нөлөө бүрэн батлагдсан тохиолдолд бүтээлийг илүүдэл жин, хоёр дахь хэв шинжийн чихрийн шижингээс сэргийлэхэд ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

Энэхүү эмийг хулгана дээр турших явцад шинэ эм эсийн төвшинд бодисын солилцоонд нөлөөлж, цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд хүртэл буулгаснаар долоо хоногийн хугацаанд биеийн нь жинг таван хувиар буулгадгийг тогтоожээ.

Судлаачид энэ эмийг удаан хугацаанд хэрэглэхэд бие махбодид ямар өөрчлөлт гарч буйг ойрын үед судлах гэнэ.

Эх сурвалж: people.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД