Зөрчил их гаргадаг жолоочийн даатгалын хураамжийг нэмнэ

2015 оны 07 сарын 31

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцдог зарим итгэлцүүрийн хувь хэмжээг өөрчлөв.

Тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа газар нутгийн байршлийн итгэлцүүрийг Улаанбаатар хотод 1,0 байсныг 1,2, Орхон, Сэлэнгэ, Дархан Уул, Төв аймагт 0,9 байсныг 1,1 болгосон байна.

Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт осол их гардагтай холбоотой эдгээрт оршин суудаг иргэдийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж нь олгож буй нөхөн төлбөрийнхөө хэмжээнд хүрдэггүйгээс итгэлцүүрийг нэмсэн аж. Мөн даатгуулагчийн нас,  автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагын итгэлцүүр буюу  22 хүртлэх насны, 2 жил хүртэл туршлагатай жолоочийн ангилалыг хамгийн их осол гаргадаг 25 хүртэлх насны, 3 жил хүртэлх туршлагатай жолооч нарт хамаатай байхаар,  тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлын итгэлцүүрээр “В” ангилалын  хөдөлгүүрийн  багтаамжид хамаардаг техникийн хэрэгсэлд 0,1  фуктээр өсгөв.

Ингэснээр нэг талаас даатгалын компаниудаа дэмжиж, нөгөө талаас даатгалын хураамжийг даатгалын тохиолдол их гаргадаг даатгуулагч арай илүү хэмжээгээр, даатгалын тохиолдол гаргадаггүй даатгуулагчийн хувьд хөнгөлөлт эдлэх зарчимд нийцүүлэн тогтоожээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД