2022 оны өвлийн олимп хаана болох вэ?

2015 оны 07 сарын 31

2022 оны өвлийн олимп болон паралимпын наадмыг зохион байгуулах хотыг сонгох олон улсын олимпын хорооны /ОУОХ/ ерөнхий хуралдаан Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо өнөөдөр болж байна.

Өвлийн олимпыг зохион байгуулах эрхийн төлөө БНХАУ-ын нийслэл Бээжин болон Казахстаны Алматы хот өрсөлдөж байгаа юм. ОУОХ-ны гишүүд өнөөдөр тус хоёр хотын алийг нь сонгохоо шийдэхээр санал хураана.

Авсаархан газарт буюу хааш хаашаагаа 35 км зайтай газарт олимпын бүх цэнгэлдэх хүрээлэн, цогцолборыг барихаа Алматы онцлон тэмдэглэж байна. Хэрвээ Алматы энэ өрсөлдөөнд ялбал олимп зохион байгуулах Төв Азийн анхны хот болно.

Харин Бээжин 2008 оны зуны олимпыг зохион байгуулсан дөрвөн цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглахаар төлөвлөж байна. Хэрвээ Бээжин ялбал зуны болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулагчаар сонгогдсон анхны хот болно.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД