Марадона: Миний залуу халуун насны дурлалт бүсгүй “хулгайч”

2015 оны 07 сарын 31

Аргентины домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн данснаас хуучин эхнэр Клаудиа Виллиафан нь бараг есөн сая доллар хулгайлаад зугтжээ.

Миний залуу халуун насны дурлалт бүсгүй Виллиафан бол “хулгайч” гэж Марадона телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан байна.

“Хэрвээ хийсэн хэргийг нь шүүх, цагдаагийн байглууллагад мэдэгдсэн бол Виллиафан гарцаагүй шоронд явах байсан” гэж өдгөө 54 настай Марадона хэлжээ.

Харин Виллиафан өөрийгөө ямар ч буруугүй гэдэг байна.

Марадонаг алдрын оргилд хүрэхээс өмнө хос хоёр Буэнос-Айрес хотын нэгэн ядуу дүүрэгт танилцаж байжээ.

Домогт хөл бөмбөгчин Марадона Аргентины шигшээ багийг 1986  оны хөл бөмбөгийн ДАШТ- ий аварга болгож байсан билээ. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь болон хөл бөмбөгийн мэргэжилтнүүд бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчдын нэг гэж үздэг юм.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД