Чөлөөт нислэгийн ДАШТ-нд Монголын тамирчин түрүүллээ

2015 оны 07 сарын 31

Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын тамирчин М.Гонгор алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг хүртлээ.

ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 29 орны 77 тамирчин өрсөлдсөн юм.

Долоон нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авчээ. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ. Украины Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

Манай улсад анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өнөөдөр ДАШТ-ийн үндсэн гурван төрлийн сүүлийнх нь хугацаат нислэг буюу F1C ангиллын тэмцээн, маргааш чөлөөт нислэгийн холимог "Миксмэн” тэмцээн болох юм.

Тэмцээний хаалтын ажиллагаа ням гарагт Цонжин болдог Чингисийн хөшөөний дэргэд болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Uls ornii neriig delhiid gargaj altan medali hurtsen tamirchindaa daraa daraagiin tsemtseend ulam ih amjilt husie. Baharhaltai baina.