Хакүхо М.Даваажаргал: Н.Цэвэгням ахын ачийг жаахан ч гэсэн хариулж чадсан

2015 оны 07 сарын 31

Японы мэргэжлийн Сүмо бөхийн оргил дээд амжилтуудыг ээлж дараалан шинэчилж буй 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан Очир” одонгоор шагнаж, "Токио 2020" олимпийн наадмын Монголын багийн элчээр томилсон гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Их аварга Тайхогийн дээд зиндаанд 32 удаа түрүүлсэн дээд амжилтыг өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэн 33 болгон ахиулсны дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ёкозүна М.Даваажаргалд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Тэгвэл 7-р сарын тэмцээнд түрүүлж 35 дахь түрүүгээ хүртэн түүхэн дээд амжилтыг дахин шинэчилсэн Хакүхо тав хоногийн чөлөөгөөр эх орондоо ирж Хөдөлмөрийн баатар цолны цайллага, наадам хийсэн. Тэрбээр арлын Япон улсын зүг маргааш хүлгийн жолоо залах гэж буй юм билээ.

Шагнал гардуулах үеэр Их аварга Хакүхо М.Даваажаргалтай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө “Алтан очир” одонгоор энгэрээ мялааж, “Токио 2020” олимпийн наадмын элч төлөөлөгч болсонд тань баяр хүргье. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. 2020 оны олимп миний өсөж өндийсөн Токио хотод болох гэж буйд их баяртай байна. Түүнчлэн Монгол Улсын элч төлөөлөгчөөр ажиллах нь миний хувьд их азтай хэрэг болж байна. 1964 оны аравдугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо зуны олимп болж байсан бөгөөд манай улс анх удаа олимпийн наадамд оролцсон юм. Энэхүү наадамд Монгол Улсаас  спортын таван төрөлд эрэгтэй 17 тамирчин оролцсоны нэг нь миний аав. Тийм учраас таван жилийн дараа болох олимпод эх орныхоо элч төлөөлөгч болж, аавтайгаа хүндэтгэлийн суудалд суухыг их хүсэж байна.  Мөн Ирэх жил Монгол Улсад мэргэжлийн сүмо бөхийн дэлхий аваргын тэмцээн буюу “World cup” болох гэж байгаа. Энэ тэмцээнд 40-50 орон оролцох учраас монголчуудын хувьд бэлтгэл сайн ханган ажиллах хэрэгтэй.

-Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя” башёгоор зодог тайлсан. Та хэр хүлээж авав?

-Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат ах нар маань монголчуудыг анх мэргэжлийн сүмотой танилцуулсан алтан хараацай болсон хүмүүс. Тэр дундаа Н.Цэвэгням ахыг бага байхдаа Японы NHK телевизийн нэвтрүүлгээр харж, шүтэж байсан бол нэг дэвжээнд гарч барилдана гэдэг үнэхээр их завшаан байсан юм. Хамт бэтгэл, сургуулилт хийж явсан ах маань зодог тайлах болсонд жаахан сэтгэл дундуур байсан ч зодог тайлсан бөхийн цэцгэн замыг нь 35 дахь түрүүгээрээ угтаж, задгай машинд суулгаж чадсан ньтүүний ачыг жаахан ч гэсэн хариулсан үйлдэл хэмээн бодож байна.

-Та олон дээд амжилтыг шинэчилэн эвдээд байгаа. Цаашдаа ямар зорилго тавин барилдах вэ?

-Хамгийн ойрын зорилго бол 36 дахь түрүүгээ авах юм. Мөн “Токио 2020” болох хүртэлх хугацаанд зодог тайлалгүй, мэргэжлийн сүмо бөхийн аваргын ёслолыг олимпийн дэвжээнд хийж үзэхийг маш их хүсэж байна даа. Таван жил гэдэг урт хугацаа мэт боловч бэлтгэл сургуулилт хийхэд богинохон хугацаа учраас хичээх болно.

Дашрамд сонирхуулахад, Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 2001 онд анх хөл тавьж байсан бөгөөд улмаар зургаан жилийн дараа буюу 2007 оны тавдугаар сард мэргэжлийн сүмогийн ёкозүна цолонд хүрч Монгол түмнийхээ бахархалт хүү болсон юм.

Харин Хакүхо хэмээх нэрийн учир нь Мияагино дэвжээний багш М.Даваажаргалын цонхигор цагаан царайг анх хараад Сүмогийн их аварга Ёкозуна Тайхогийн нүүрний өнгөтэй төстэй байсан тул шинэ гишүүнээ Хакухо хэмээн нэрлэж байсан аж. Энэ нь цагаан галт шувуу гэсэн утгатай үг бөгөөд багш нь “цагаан галт шувуу ирлээ” хэмээн сурагчиддаа танилцуулж байсан түүхтэй гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
108.247.248.150 achiig hariulah gej iy gesen ug ve? iim neg KOR or JAP ulgeriin hellgees tatgalzah heregtei. MGL helend iim sonin ach hariulah helber baihgui. F.You bitches
222.101.9.98 хvpгэе гэж ь тэмдэггvй бичнэ ээ.
222.101.9.98 Хvpгэе гэж ь тэмдэггvй бичнэ ээ.
222.101.9.98 Ухаантай эгэл даруу их аваргаараа бахархаж байна аа. Ачийг, хvpг-же гэх мэтээр зев бичнэ vv! Ж, ч, ш, г, и, ь- ийн ард заавал эм vгийн ий- г бичдэг дvpэм- тэй.
208.54.32.182 bayarsaihan daldaga yu hiij yavaa yum be
98.169.53.40 Түрүүлсэн сумоч хүндэтгэлийнхээ ёслолд оролцуулна, ёслолын задгай машинд зөвхөн 2 монгол хоёулхнаа заларна гэдэг ховроос ховор завшаан. Даваажаргал маань Цэвэгнямыг үнэхээр хүндэлжээ. Ухаантай хүү шүү.
150.129.140.252 Yun ch hariugui yumaar hunii achiig hariulna vedee.
43.242.243.146 Булганы Могодын айраг зарж байна утас 99668665
43.242.243.146 Булганы Могодын айраг зарж байна Утас 99668665
43.242.243.146 Xentiin Emnedelgeriin ingenii xoormog zarj baina
  • 2015 оны 08 сарын 02
220.191.168.13 urvagch dulzen hakuho.