Япон эмэгтэйчүүд урт наслалтаараа дэлхийд нэгдүгээрт байсаар л...

2015 оны 07 сарын 31

Япон эмэгтэйчүүд наслалтаараа гурав дахь жилдээ дэлхийд тэргүүллээ. Харин япон эрэгтэйчүүд наслалтаараа дэлхийд гуравдугаарт орж байна.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, япон эмэгтэйтэйчүүдийн дундаж наслалт өнгөрсөн онд 86.83 жил байсан бол эрэгтэйчүүдийнх нь 80.5 жил байжээ.

Энэ нь өнгөрсөн онд япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт өмнөх оныхоосоо 0.22 жил, эрэгтэйчүүдийнх 0.29 жилээр тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан болсон хорт хавдар, зүрхний өвчин, уушгины хатгалгаа зэргийг дэвшилтэт техник технологиор эрт үед нь оношилж, үр дүнтэй эмчилгээ хийж байгаа учраас япончууд урт насалж байна гэж тус улсын албаны хүмүүс хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД