Бамбаруушны төрсөн өдрийг тэмдэглэв

2015 оны 07 сарын 30

Хулсны баавгай  ихэрлэх нь ховор байдаг учраас гурван ихэр бамбаруушийн нэг насны төрсөн өдрийг Хятадын өмнөд нутагт 4000 орчим хүн тэмдэглэжээ.

Харин Бамбаруушууд төрсөн өдрөөрөө хулсны навч, алимаар хийсэн бялуу идсэн бөгөөд тэд өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд Гуанжоу хотын амьтны хүрээлэнд төрсөн аж.

Гурван ихэр бамбаруушийн эмийг нь Мөн Мөн, хоёр эрийг нь Шуай Шуай болон Ку Ку гэдэг аж. 100 орчим грамм жинтэй гарсан бамбаруушууд одоо 30 орчим кг жинтэй болжээ.

Гурван ихэр бамбарууш ийм урт хугацаанд гурвуулаа амьд байгаа анхны тохиолдол нь энэ гэнэ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД