Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирсэн даруйдаа Гэрлэх ёслолын ордныг зорьжээ

2015 оны 07 сарын 30

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарласан Кёкүтэнхо Н.Цэвэгням өчигдөр эх орондоо ирсэн.

Тэгвэл тэрбээр ирсэн даруйдаа Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ бүртгүүлжээ. Мөн Н.Цэвэгням зодог тайлж, Ошима дэвжээндээ туслах багшаар ажиллах юм.

Дашрамд сонирхуулахад, Кёкүтэнхо Н.Цэвэгням 2007 оны хоёрдугаар сарын 17-нд өөрөөсөө эгч Кейко хэмээх Япон бүсгүйтэй хуримласан билээ. Хосууд охин, хүүтэй юм байна. Харин үсээ ирэх оны 5-р сард авахуулахаар төлөвлөөд байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.45 saihan bnaa