Таван минут тутмын нэгийг “Фэйсбүүк” ороход зарцуулж байна

2015 оны 07 сарын 30

Интернэт хэрэглэгчдийн тэн хагас нь наад зах нь сард нэг удаа "Фэйсбүүк"-т нэвтэрдэг бөгөөд сард хамгийн багадаа 13 хувиар энэ цахим хуудсанд нэвтрэх хүмүүсийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тодруулбал, зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сард нийт хэрэглэгчдийн тоо 1.49 тэрбум болж өссөн. Сар бүр хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компанийн орлогыг 39 хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн жилийн орлогоос 4.04 тэрбум доллароор өссөн гэж “Фэйсбүүк” компаниас мэдэгджээ.

 

         Энэ үзүүлэлт нь дэлхий дахин              дахь  интернэт хэрэглэгч гурван тэрбум  хүний бараг хагас нь юм
“Фэйсбүүк”-ийг хэрэглэгч 1.49 тэрбум хүний 65 хувь нь байнгын буюу өдөр бүр уг цахим хуудсанд нэвтэрдэг байна.

 

 

 

 

 Өнгөрсөн гурван сард гар утасны зар сурталчилгааны орлого хамгийн өндөр байсан нь өмнөх гурван улирлын нийт орлогоос давсан байна.

АНУ дахь хэрэглэгчид таван минут тутмынхаа нэг минутыг гар утсаараа “Фэйсбүүк” ороход зарцуулж байна гэж компани мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД