Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх зам хаалттай байна

2015 оны 07 сарын 26

Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх зам хаалттай байна .

Зам засвар арчлалт хийж буй уг хэсгийн замыг өчигдөрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзварын замд борооны ус зайлуулах шугам тавина. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл тус хэсгийн замыг оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хаагаад байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД