“ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” фото зургийн уралдаан зарлалаа

2015 оны 07 сарын 16

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд нэг сарын хугацаатай зарлаж байна.
 
 Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах юм.
 
Уралдаан 2015 оны долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /https://www.facebook.com/ubcitypolice, https://twitter.com/ubcitypolice/ хуудсад ирүүлнэ үү.
 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
115.217.162.159 Iim saihan tsagdaa baidag yum uu/ Dandaa l ii urrtai buduuleg yumnuud baidag biz dee.