Нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлд өөрчлөлт орлоо

2015 оны 07 сарын 16

Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс  Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно. “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын дагуу өрчлөгдөж байна.

Олон жилийн насжилттай дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилснээр дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломж хангагдах юм.

Сонирхуулахад, Энэ  жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД