Бороотойд...

2015 оны 07 сарын 16

Зүйдэл зүйдэл үүлсээс

Зүүмэл дусал урсана

Зүүдэн зүүдэн бодол

Зүрхэн гүнээс ургана

Зун зуны бороо

Шанх илбэн дуулна

Зуун зууны хайр

Зуурдын гуниг шивнэнэ (Ц.С)

Бороо зогссонгүй. Хэзээ ч дахин нар гарахгүй юм шиг бүүдгэр тэнгэрээс бороо шивэрсээр л байна.  Бүх зүйл эзэнгүй. Тоглоомын талбайд тоглох бяцхан хүүхдүүдийн хашгиралдаан,  нартайд сүүдэр бараадан саравчлах хөгшид, хөтлөлцөн алхах хосууд, ер нь бүгдийг нь би үгүйлнэ. Бүх зүйл хоосон. Тоглоом хоосон, сандал хоосон, саравч хоосон, гудамж хоосон. Уйлагнаад л байх юм. Хэн нэгэнд тэгтлээ их гомдоо юу гэлтэй. Хэнийг ингэж их санана вэ?

Хүн гэдэг байгаль дэлхийн аясаар байдаг ийм амьтан. Хүний сэтгэл гэдэг ийм хөнгөн аж. Нартай гэгээлэг өдөр хамаг сайхнаа сонгон өмсөн гоёж гоодно. Харин сэрүүн бүүдгэр өдөр хувцасыг нэг их чухалчлаад байдаггүй. Гэвч уйтай бороог сэргээх ганц ч болов сайхан зүйл байх хэрэгтэй. Энэ та ч байж болно. Тэр тусмаа эмэгтэй хүн ямар ч үед сайхнаа алдаж болохгүй гэдгийг санаарай. Тэгвэл холливудын оддын бороотой өдрийн гангарааг сонжож санаа авцгаая.

 Усны гутал, борооны цув, шүхэр. Бороотой өдрийн гол гангараа хэдий ч инээмсэглэл бол өнөөдрийн хамгийн чухал гоёл. Уйтай сэтгэлийг сэргэтэл инээ. Усан бороог татартал инээгээрэй бүсгүйчүүүдээ. Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулах гоёл бол инээмсэглэл шүү дээ. Мөн эрүүл мэнд хамгийн чухал учир дулаахан хувцаслахаа мартваа.

 

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж буйгаар өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд л ойрын өдрүүдэд бороо тасрахгүй бололтой. Тиймээс жолооч нарт дараах зөвлөгөөг хүргэж байна.

  1. Хэзээ нэг өдөр та ч бас явган явах үе гарна шүү дээ. Тиймээс явган зорчигч руу ус битгий цац.
  2. Хажуугийн толинд шил арчигч байдаггүй учир анхаарлаа хандуул
  3. Тогтоол устай хэсгээр зөөлөн яв. Учир нь цахилгааны эд ангируу ус орж машин унтарч болзошгүй.

       4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг.

      5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ.

       6.  Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга, зам дугуй хоёрын хооронд усан бүрхүүл байнга үүсдэг учир автомашины тогтворжилтонд сөрөг нөлөөтэй. Зам дугуй хоёрын барьцалтын коэффицент багасдаг.

       7.Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

       8.Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй. Болгоомжлолоос үүдэн автомашины хурд багасан улмаар түгжрэл саатал, замын ачаалал эрс нэмэгддэг учир хүрэх газраа цагаа зөв тооцоолж гарах хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД