ХДХВ-ийн халдвар авахаас 30 сая хүнийг хамгаалж чаджээ

2015 оны 07 сарын 15

НҮБ-ын ДОХын асуудал хариуцсан газраас энэ оны эцэс гэхэд 15 сая хүнийг ХДХВ-ын эмчилгээнд хамруулах зорилго тавьсан бөгөөд энэ тоонд товлосон хугацаанаас есөн сарын өмнө буюу энэ оны гуравдугаар сард хүрсэн байна.


Шаардлагатай хүмүүст, тэр дундаа Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад амьдарч байгаа хүмүүст ретровирус буюу ХДХВ-ийн тариа хийх зорилгод дэлхий нийтээрээ хэдэн арван жил хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт хийсний эцэст хүрлээ гэж НҮБ мэдэгдсэн юм.

2000 онд НҮБ ХДХВ-тэй тэмцэх зорилтыг анх дэвшүүлж байх үед 700 мянгаас олонгүй хүн ХДХВ болон ДОХ-ын амин чухал эм, тариаг хэрэглэж байжээ.


Тэгвэл уг зорилгыг дэвшүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ХДХВ-ийн халдвар авахаас 30 сая хүнийг, ДОХ-оор нас барахаас найман сая орчим хүнийг урьдчилан сэргийлж чаджээ.

Мөн энэ хугацаанд жилд ХДХВ-ийн халдвар авагсдын тоог 2.6 саяас 1.8 сая, ДОХ-оор нас барагсдын тоог 1.6 саяас 1.2 сая болгон багасгаж чадсан байна.


Ирэх таван жилд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гарган хамтран зүтгэвэл 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох боломжтой гэж НҮБ үзэж байна.

Гэхдээ зарим бүсэд ХДХВ/ДОХ-той тэмцэх ажил ахиц муутай, удаашралтай байгаа аж.

 

ХДХВ-ийн халдвар авахаас 30 сая хүнийг
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
95.187.29.39 ليس جديد منذ اكثر من 20 سنة ولاكن الصهيونية تشترط على ذلك خخخخخخخخخخخخخخخ
220.191.168.13 Bitgii tenegt, muu malaa. Yum l bol zasaa bodoog dunhuu tolgoi.
5.254.65.4 30 сая хүний засааг сугалчихсан юм байх гэж бодлоо шдээ