Өнөөдөр 23 цагаас Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаана

2015 оны 07 сарын 13

 Долдугаар сарын 13-ний 23.00 цагаас долдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаахаар болжээ. Учир нь дулаан болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах бөгөөд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжийг сонгож зорчихыг Замын цагдаагийн газраас урьдчилан сануулж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД