Өнөөдрийн зурхай

2015 оны 07 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 27. Сумъяа гараг. Гөрөөсөн одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 14 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өнгөрснийг эргэж сануулах өдөр. Магадгүй яг өнөөдөр танд өөрийн бодол санаатай цуг ганцаараа, нам гүм орчинд байх хэрэгтэй юм шиг санагдаж мэднэ. Хойшлуулж, удаан хугацааны туршид далд хийсэн ажлын талаар эргэцүүлэн, тунгаан бодоход тохиромжтой мөч. Хүсэж байгаа болон хэрэгтэй байгаа хэн бүхний хооронд хийх харилцан буултыг эрж хайх ажил гарч ирнэ.


Үхэр (4/20-5/20)

Таны амьдралын эрч хүч тийм ч идэвхтэй байхгүй байна. Дурын ажлыг зоригтойгоор шүүрэн ав. Та түүнийг хийж чадна. Ганц бие хүмүүс эсвэл адал явдал хайж байгаа хэн нэгэн эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах болно. Гэхдээ шууд ойртохгүй байхыг хичээх хэрэгтэй. Таныг олон төрлийн амьдралын сорилт байнга дагаж явдгийг сана. Үүнээс өөрийн дотоод итгэл үнэмшил дээр төрсөн ах эгчийн зөвлөгөөг бас сонсоорой.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр мөнгийг хуримтлуулах, урьд эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхэд, тавьсан зорилгодоо хүрэхэд сайн. Завсрын асуудлаар анхаарлаа бүү сарниул. Танилуудтайгаа хөндий харьцах, цагийг зорилгогүй өнгөрөөх нь таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлж мэднэ. Өдрийн эхний хагаст удаан хүлээсэн мэдээг сонсож, хамтрагчтайгаа уулзана. Магадгүй та чухал шийдвэр гаргах шаардлагатай болно. Таны идэвхи зүтгэлтэй байдал тань хамтрагчийнхаа эсвэл удирдлагынхаа анхааралд өртөнө. Урдаа тавьсан зорилгоо биелүүлэхэд хэн нэгэнтэй хамтрахыг зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сайхан өдөр, биеийн байдал маш сайн байна. Та нийтэч зан, сэтгэл татам байдлаа ашиглан ямар ч ажлыг төгс үр дүнтэй дуусгана. Өнөөдөр та эрсдэлтэй худалдаа наймаа, гэрээ хэлцлийг хүртэл амжилттай хийх нь байна. Харин таны хайртай хүн яагаад ч юм үзэл бодлыг чинь хуваалцахыг хүсэхгүй. Үүнээс болж амрагийн харилцаанд бөөн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.


Арслан (7/23-8/22)   

Аюултай зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа, эрсдэл шаардахгүй ердийн ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Сөрөг үр дагавар авчрах чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалан тэмцэх хэрэгтэй байна. Зарим тохиолдолд эр зориг, авхаалж самбаа шаардлагатай болно. Харин ажилдаа хэт ихээр анхаарч байгаад эрүүл мэндээ орхигдуулахгүй байж стресст орохоос сэрэмжил.


Охин (8/23-9/22)    

Энэ өдөр өмнөх өдрийн таагүй уур амьсгал үргэлжлэх болно. Харц болон зарчмаа тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг дээр анхаарлаа хандуулах болно. Хувийн амьдрал багахан амсхийж баяр баяслыг авчирна. Энэ баяр хөөрийг дотны хүнтэйгээ хамт хуваалцаарай. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах мөн эрүүл мэнддээ анхаарал тавина. Хүүхэд болон ахмад настангуудын хууч өвчнүүд сэдрэх тул эрүүл мэнддээ анхаарал тавиарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Өмнөх өдрийн таагүй зүйлс үргэлжлэх болно. Ер нь бол таагүй өдөр байна. Ялангуяа энэ өдөр хэн нэгэн таныг гэмтээх эсвэл халдах гэж оролдон мөн дээд албан тушаалтнууд сэтгэл санааг тань онцгүй болгох байх. Алсын хараатай, өөрийгөө барихыг хичээ. Дуу шуугиантай компаниас холдохыг хичээ. Хэн нэгэн тань руу халдахыг бүү зөвшөөр. Харанхуй газраас хол яв. Бэртэж гэмтэх эсвэл өвдөнө.


Хилэнц (10/23-11/21)   

Хэн нэгний өдөөн хатгалт, хар хүч идэвхтэй байна. Таныг сорьж буй үйл явдал мөн нөхцөл байдалд хандаж буй ухааныг сорьж байгаа. Эхлүүлсэн ажил тань танаас илүү их хүчийг шаардана. Хэт ачаалалтай сэтгэлзүйн байдлаас болоод эрч хүч тань буурах магадлалтай. Түгшүүртэй байдал мөн өөртөө итгэлгүй байх нь нөхцөл байдлыг хүндрүүлж магадгүй. Болж буй нөхцөл байдлаас гарахын тулд нэлээн хүч шаардагдах болно.


Нум (11/22-12/21)    

Зөрчилдөөнтэй, бичиг цаасны чирэгдэлтэй, мэдээ мэдээлэл саатах, шалгаж сорих, хяналт байцаалттай холбоотой аюултай өдөр. Түнш болон ажлын хамтрагчаас ирэх ашигтай саналыг ямар ч тохиолдолд өнгөн дээрээ зөвшөөрөх гэсний шаардлагагүй. Хувийн амьдралд гарах үл ойлголцол, маргаанд бэлтгэлтэй бай. Эргэн тойрны хүмүүсийн тантай харилцах сөрөг харилцаа нь таныг түрэмгий зан гаргахад хүргэнэ. Бэртэл гэмтэл, азгүй явдал тохиолдож мэдэх тул анхаарал сэрэмжтэй байгаарай.


Матар (12/22-1/19)   

Аялж жуулчлах, албан томилолтоор явах болон эрүүл мэндийн хувьд таагүй байх өдөр. Осол гэмтэлд өртөх, хүчний байгууллагын ажилтан болон үл таних хүнтэй томоохон хэмжээний зөрчилдөөн үүсгэх бололтой. Амьдралын эрч хүч уналтын байдалд байгаа бөгөөд үдээс хойш бие тавгүйрхэх, толгой өвдөх болон стресст орох магадлалтай. Санхүүгийн жижиг асуудлууд болон гэр оронд аар саар бэрхшээлүүд тохиолдоно. Энергийн дутагдал нь түрэмгийлэл, уур уцаарыг дагуулах магадлалтай. Архи спиртийн төрлийн ундаа хүнд хоол хүнсээс зайлсхийгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр амжилттай болж өнгөрөх, таагүй зүйлс хол өнгөрөх буюу санасан тань биелнэ. Өнөөдөр таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ л та нандин хүслээ биелүүлж чадна. Эмэгтэйчүүд өөрийн авьяас чадвараа үр дүнтэй гаргаж чадна. Шинэ хүнтэй танилцаж магадгүй. Гэвч одод нь өөрийн сэтгэл санааны илрэлээ хэтэрхий их гаргасны хэрэггүй гэж үзэж байна. Хайр сэтгэлийн явдал нь ихээхэн харамслыг авчрах болно.


Загас (2/19-3/20)

Сорьж турших өдөр. Та болон таны ойр дотныхон аюулт осолтой нүүр тулах бололтой. Таны хувьд бодол санаагаа төвлөрүүлж, өөрийгөө маш идэвхитэйгээр хамгаалах хэрэгтэй. Хэрвээ танд ялагчаар тодрох аз тохиовол бүх зүйлийг бүтэлтэй болгоход тус нэмэр болох ба гэр бүлийн байдал харилцан ойлголцлоор дүүрч амар тайван байдалд орно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД