Монголын морин хуурын шилдэг тоглолт Их эзэн Чингис хааны талбайд болно

2015 оны 07 сарын 06

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан долоодугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно.

Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД