Угсраа автобуснуудын үйлчилгээнд гарах өдрийг хойшлууллаа

2015 оны 07 сарын 01

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан. Тендерт хоёр улсын /БНХАУ-ын хоёр, БНБелУ-ын нэг компани/ гурван компани саналаа ирүүлснээс БНБелУ-ын “МАЗ” НХК  шалгарсан байна. Харин энэ оны эхээр тендерт шалгарсан “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын  20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Угсраа автобус нь 18.7м урттай, 2.55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан, мерседес бенз хөдөлгүүртэй юм. Эдгээр автобуснууд Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглолтой аж.
Тус тээврийн хэрэгслийг энэ сарын 09-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх байсан ч Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын явцтай холбоотойгоор наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулжээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.129 Манай нөхцөлд таарахгүй автобус байна. Европ стандартын ийм төрлийн автобус бол ердө 3 хаалгатай л байдаг. Яаж мөнгөө хураах болж байна?. Бага тойрууд, яаж эргэлт хийх болж байна? Дохион дээр ямар зайг эзэлж зогсох вэ? гэх мэт.
123.121.226.71 Heden avtobus avaal biz yaasan ih shoudah yum be? Ali ertnees l ugsraa avtobus naadmiin uilchilgeen garna geed hichee ch shoudavdaa. Odoo bolohoo 8 sard gene uu. Yaah gej uden hoimriin zaind hudlaa yaridag yum ve? Ingeleed geed ta nart yamar ashig baidag yum ve. Esvel toriin alna haagchdiin hund hen ni sain hudlaa yarij reklamdaj baigaag shalgaruulj shagnadag yum uu?! Yamar uchraas ard tumendee danaad hudlaa heldeg ardchilsan gegch tor bolchihboo. Elegnii ”C” virusiin em irne geed Shiilegdamba hicheen sar uliglav daa odoo haana baina. Bugd hudlaa. Erhem tusheedee oorsdiinhoo sanalaar gtsoroh ni ogtsorch,tarah ni tartsaaval ih sain niguulsengui uils boloh baih aa.