Дуучин С.Жавхлан ”Халзан Жавхлан” боллоо

2015 оны 07 сарын 01

МУГЖ С. Жавхлан, гавъяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс төр засгийн буруутай үйл ажиллагаа, ард түмнээ гэсэн сэтгэлгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлэн өнөөдөр Чингис хааны талбайд үсээ хуслаа.

Дуучин С. Жавхлан “Эх орон, газар нутгийнхаа төлөө төр засгийг дорвитой шийдвэр гаргахыг хүлээж  суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш, иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Бид газар шорооныхоо төлөө  тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Засгийн газрын ордонд суусан 76 ямаа хийхгүй.  2012 онд Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч дэлхийг гайхуулж байсан бол гурван жилийн дараа буюу 2015 онд гүнзгий хямралд орлоо. Тиймээс шудрага бус төрийг буулгая. Ард олон, залуучуудаа дэмждэггүй, тэдний үзэл санааг сонсохгүй төр бидэнд хэрэггүй. 2008 оны долоодугаар сарын 1-н монголчуудын хувьд хар өдөр болж өнгөрсөн. Энэ өдрийг цагаан болоосой гэж хүсэн миний бие энэ үйл явдыг санаачилсан. Би хар толгойдоо биш эх орондоо хайртай учраас үсээ хуслаа. ” гэсэн юм.

Харин аавынхаа гараар үсээ хусуулсан МУГТ Ц.Шаравжамц “Аав маань хүүгээ зөв зүйл хийж байгаад итгэн үсийг минь хусаж өглөө. Монголчууд төр засагтаа дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Миний хувьд дуучин С.Жавхлангийн үйл хэргийг дэмжсээр ирсэн бөгөөл өнөөдрийнх нь үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байна.” гэв.

С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэдний хувьд ч үсээ хусч, төр засагт дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Jabhlan ingej ard tumeniig hagaruulj hubaagdmal bolgoj baihaar olon niited heregtei hudend haragdah ajil sanaachlaach.
37.220.133.161 yag unen
  • 2015 оны 07 сарын 10
123.121.226.71 Ih hurliin erhem gishuun Uyanga haana yavnaa.Yaagaad chimee surag tasarsan be? Hussenee shantaajaaraa avchihsan uu
123.121.226.71 Ih hurliin erhem gishuun Uyanga haana yavnaa.Yaagaad chimee surag tasarsan be? Hussenee shantaajaaraa avchihsan uu
123.121.226.71 Ulsiin ih hural tarah tsag ni boljee gej бодож байна ...
123.121.226.71 Ulsiin ih hural tarah tsag ni boljee gej бодож байна ...
123.121.226.71 Toriin alba hashih naad zahiin bolovcrol,soelgui atlaa Oorsdiigee toriin erhem tushee gej orgomjilson gudamjnii jagsagchidaa nezan torohtnuudees mongol toriig uter turgen tseverlehgui bol yu ch garch medeh tsag oirhon baih shig baina daa. Iimd erhemguudee ooriin sanalaar tartsgaana uu? Ene uil yavdal sainii er lav bish dee.Onoodor useeree oroldoj baigaa ni margaash ami nasaaraa oroldoj zuliin gol bolohiin dohio ch baij medeh yum

91.181.133.127 Та юу гэж бодож байна ...bolj bna javhlan chinii uil hergiig demjij yavdag harin usee husah chini .......za yahav tolgoi sergeed saihan
202.131.230.218 Хайран залуу.Сайхан дуугаа дуулаад л явж байсан бол өдийд тэрбумтан ч болчихсон байж мэднэ. Яаж толгой нь эргэхээрээ ингэж эргэдэг байнаа.