Грек улс өрөө хугацаандаа төлж чадаагүй анхны хөгжингүй улс боллоо

2015 оны 07 сарын 01

Грек сүүлийн хугацаанд багтан өрөө төлж чадсангүй гэж Олон улсын валютын сан захирлуудын зөвлөлдөө мэдэгдсэн байна

Тодруулбал, Грек улс 1.5 тэрбум евро буюу 1.7 тэрбум долларыг сүүлийн хугацаа болох мягмар гарагт багтан төлөх ёстой байсан юм. Грек нь тус сангийн “өрөө хугацаандаа төлж чадаагүй” улсуудын жагсаалтад орсон анхны хөгжингүй улс болж байна.

Тус улс нь Европын Холбоонд мөн 184 тэрбум евро буюу 200 тэрбум гаруй долларын өртэй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД