Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэж байна

2015 оны 06 сарын 30

Хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг төрсөн нутаг Дорнод аймгийн Чойбалсан суманд өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр тус суманд ойд зориулсан бүх насны морьдын уралдаанаас гадна урлаг соёл, спортын олон ажил зохиогдох юм. Ойтой холбогдуулан энд сонирхуулахад, маршалын 110 жилийн ойгоор нь түүний төрсөн нутагт хүрэл, цээж хөшөөг тэр үедээ чамгүй өртгөөр босгож, 115 жилийн ойгоор нь хөшөөг засварлаж, далан жилийн настай хөшөө боллоо гэж байсан санагдана. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс өнгөрөгч тавдугаар сард тус суманд очихдоо уг хөшөөг “хөлгүй” гэж өөнтөгчлөн 120 жилийн ойгоор нь бүтэн биетэй хөшөө болгож ирнэ гээд “цээж”-ийг нь тас татаад аваад явсан. Юутай ч ойгоор нь амжиж шинэ хөшөө ирээгүй болохоор энэ удаад хөшөөнд цэцэг өргөх ёслол хөтөлбөрөөс хасагджээ. 1942 оны эхээр тус аймгийн зарим суманд өөрчлөлт хийснээр Очирбаянмөнх сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрээр Чойбалсан сум гэж нэрлэх болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД