Грекийн ахмадууд тэтгэвэрээ авахыг хүсэж байна

2015 оны 06 сарын 30

Өчигдөр Грекийн нийслэл Афин хотын хаалттай банкуудын салбаруудын гадаа үймсэн олон цугласан хүмүүсийн дунд тэтгэврээ авна гэж найдан бэлэн мөнгөний машинуудад  /АТМ/ дугаарласан ахмадууд байсан аж. Тэдний тэтгэвэр даваа гарагт буух байжээ.

Гэхдээ банкнаас гүйлгээ хийхийг Засгийн газар нь хязгаарласны улмаас олон ахмад бүх мөнгөө авч чадаагүй аж. АТМ-ээс нэг виза картаар өдөрт 60-аас илүү евро авахыг хязгаарласан байна.

АТМ-ээс мөнгөө авахыг оролдож байсан нэгэн өвгөн “Би тэтгэврээ бүрэн авахыг хүсч байна. Гэхдээ яаж авахаа мэдэхгүй байна” гэжээ.

Мөн банкууд хаалттай байсан ч виза картгүй, банкнаас тэтгэврээ шууд авдаг олон ахмад ойр хавийнхаа банкны салбаруудын өмнө цугласан аж.

Ахмадуудын нэг нь “Ахмадууд тэтгэврээ авч чадахгүй байсан үе урьд нь хэзээ ч гарч байгаагүй. Грекчүүд ийм нөхцөл байдлыг хэтэрхий тэвчиж байна” гэж ярьжээ.

Грекийг хямралаас гаргах еврогийн бүсийн хөтөлбөрийн хугацаа өнөөдөр дуусч байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.242.59 энэ янзаараа энэ тэндээс зээл авч цацаад эсвэл эрх мэдэлтнүүд хувааж идээд байхад бид ч нэг өдөр Грек шиг болохыг үгүйсгэхгүй