Урианхай ястны “Алтан хүрээ-8” наадам болно

2015 оны 06 сарын 30

Урианхай ястны соёл, урлаг, спортын “Алтан хүрээ-8” наадмыг Улаанбаатар хотын Урианхай иргэд, “Сора эрч” холбоотой хамтран Цонжин болдог цогцолборт ирэх сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Уг наадамд Монгол Улсын Урианхай ястаны олноор сууршин амьдардаг орон нутаг, аймаг, сумдаас 500-600 ардын авьяастан, урианхай сур харвааны төрлөөр 200 орчим харваач оролцохоор болжээ. Мөн тус наадмын үеэр язгуурын урианхай үндэсний хувцасны үзүүлбэр, зуун модот хөзөр зэрэг өвөрмөц тоглоом наадгайг тоглох ба Монголын бөөгийн холбооны 250 бөө галын тахилгын зан үйл үйлдэх юм байна.
Гурван жил тутам зохион байгуулагдаж ирсэн тус наадмын зорилго нь урианхай ястаны ёс заншил, өв уламжлал, соёл урлагийг хадгалан үлдэж өвлүүлэх явдал ажээ. Наадмын үйл ажиллагаанд 5000 гаруй урианхай ястан, гадны жуулчид, эрдэмтэн судлаачид, дотоодын үзэгч сонирхогчид, төр засгийн төлөөлөлүүд оролцоно хэмээн зохион байгуулагчид ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД